УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд: З.Энхболд, Б.Золбаяр нарыг нэр дэвшүүлжээ. З.Энхболд нь Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дэд даргаар ажилладаг бол Б.Золбаяр нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн даргаар ажиллаж байсан юм.
С.ЯЛАЛТ