Хөгжлийн гарцаа зөв тодорхойлж чадсан эсэхээс улс орны хөгжлийн зам мөр шууд хамаарч байна. Дэлхийн улс орнуудын хөгжлийн бодлогоо боловсруулсан туршлага, сургамжийг харьцуулан судалсан судалгааны тайланг 2014 оны 12 дугаар сарын 15-нд Монгол Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын ажлын хэсэгт хүлээлгэж өглөө. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгааны ажлын нэг юм.
Хөгжлийн бодлогоо яаж тодорхойлохоос улс орны хөгжил шууд хамаарч байна. Уг тайланд бусад улс орнуудын хөгжлийн чиг баримжаа, гол үзэл баримтлал,тэдгээрийг сонгож авсан байдал, бодлогоо боловсруулсан аргын тухай өгүүлжээ.
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн энэ судалгааны ажил нь хөгжлийн бодлого боловсруулах арга зүйтэй холбоотой нэг чухал алхам болж байна.