УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус хурлаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ.
Одоо нэрийг нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд оруулж эцэслэн батлуулах юм байна. Бүлгийн хурал хараахан дуусаагүй байгаа юм.
Г.ДАРЬ