Н.Айшолпаныг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Н.Айшолпаныг хүлээн авч уулзлаа

Аймгийн Засаг дарга Х.Дармен өчигдөр Олон улсын шувуучдын наадамд оролцоод ирсэн Ы.Нургайв, С.Бауыржан, Н.Айшолпан нарыг хүлээн авч уулзлаа.
Арабын Нэгдсэн Эмират улсад энэ сарын 7-13-ны хооронд болсон Олон улсын шувуучдын наадамд 77 орны төлөөлөл оролцжээ. Тус арга хэмжээнд Монгол Улсаас 15 хүнтэй баг оролцон, олон орны шувуучидтай уулзаж, туршлага солилцсон байна.
13 настай Н.Айшолпан бүргэдийн анчин гэдгээрээ дэлхий нийтэд алдаршсан. Олон улсын “ВВС” агентлаг түүний бүргэдтэй байгаа гэрэл зургийг онцолж байсан удаатай. Мөн АНУ-ын “Олигвы Энтертайнмент”-ийнхан казах охины тухай “Айшолпаны амьдрал” хэмээх баримтат кино хийхээр манай улсад бүргэдийн баяраар ирж зураг авалтаа хийгээд буцсан юм.

– See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/2420#sthash.Lqv0HpIx.dpuf

Баян-өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен өчигдөр/12,21/ Олон улсын шувуучдын наадамд оролцоод ирсэн Ы.Нургайв, С.Бауыржан, Н.Айшолпан нарыг хүлээн авч уулзлаа.

Арабын Нэгдсэн Эмират улсад арванхоёрдугаар сарын 7-13-ны хооронд болсон Олон улсын шувуучдын наадамд 77 орны төлөөлөл оролцжээ. Тус арга хэмжээнд Монгол Улсаас 15 хүнтэй баг оролцон, олон орны шувуучидтай уулзаж, туршлага солилцсон байна.

13 настай Н.Айшолпан бүргэдийн анчин гэдгээрээ дэлхий нийтэд алдаршсан. Олон улсын “ВВС” агентлаг түүний бүргэдтэй байгаа гэрэл зургийг онцолж байсан удаатай. Мөн АНУ-ын “Олигвы Энтертайнмент”-ийнхан казах охины тухай “Айшолпаны амьдрал” хэмээх баримтат кино хийхээр манай улсад бүргэдийн баяраар ирж зураг авалтаа хийгээд буцсан юм.

Эх сурвалж: www.bayan-olgii.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж