АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөгч Райнс Прибус кинотеатруудад хандан БНАСАУ-д сургамж үзүүлэх зорилгоор “Ярилцлага” киног үзэхийг хүссэн тухай The Variety сонинд бичжээ.
Энэ хүсэлтээ Прибус кино театруудын томоохон 10 сүлжээнд илгээжээ. “Хэрэв та нар киног үзүүлэхийг зөвшөөрвөл би намынхаа сая сая гишүүд, дэмжигчдэд киноны тасалбар худалдан авахыг уриалсан зурвас илгээнэ. Энэ нь Холливудын нэг киног дэмжихдээ биш, харин Хойд Солонгост бид өөрсдийн эрх чөлөөг элэглэхийг зөвшөөрөхгүй” гэсэн үг юм.
Үүний өмнө БНАСАУ АНУ-д хандан Sony компанид хийсэн хакерийн довтолгоог мөрдөхөд хамтрахыг уриалсан юм. Хамтарсан ажиллагаанаас татгалзан, Пхеньяныг буруутгаад байвал ноцтой үр дагавартайг Хойд Солонгос анхааруулсан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР