том оврын автобус эрхлэгчдийн холбоо, “Автобус-1”, “Автобус-2”,
“Цахилгаан тээвэр” компанийн зүгээс жолооч нараараа дамжуулан мэдээлэл
хийлээ. Тэд том оврын автобусны үнийг маргааш өглөөнөөс эхлэн 500 төгрөг
болгохоор шийдсэнээ танилцуулжээ. Автобусны үнийн өсөлт бууралтыг
жолооч нар мэдчихдэг ч асуудал биш нь тодорхой. Өнгөрсөн өвлөөс Монголын
том оврын автобус эрхлэгчдийн холбоо автобусны үнийг нэмэхийг удаа
дараа шаардах болсон. Энэ удаад алдагдлаараа түрий барьдаг компаниуд
Монголд нүүрлээд байгаа дизель түлшний хомсдлоор шалтаглаад байгаа
бололтой. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн бага хурал хийгсэд автобусны
тасалбарын үнийг 200 төгрөгөөр нэмэх болсон шалтгаанаа бензин, шатахууны
хомсдол, дизель түлшний үнэтэй холбож байгаа гэнэ. Автобусныхаа үнийг
нэмж болно, гэхдээ нэг асуудал байна.
Автобус бол өнөөдрийн
хувьд голдуу оюутан залуус, хөгшид хүүхдийн унаа болсон. Мөнгө төлдөг
нь цөөн, мөнгөө даалгуулдаг нь олон учраас л автобусныхан алдагдалтай
хэмээн гоншигноод байгаа хэрэг. Тэгэхээр автобусны үнийг нэмэхээсээ
илүү автобусны тасалбар авдаг хүнийхээ тоог л нэмэгдүүлэх нь хамгийн
оновчтой, зөв шийдэл болох бус уу.
Монгол Улс өнөөдрийн байдлаар
160-аад мянган оюутантай. Тэдний 80 мянга нь автобусныхаа мөнгийг төрөөс
даалгадаг. Тодруулбал, төр нэрийн дор төсөв бүрдүүлэгчид, татвар
төлөгчид автобусаар үйлчлүүлдэг оюутнуудын зардлыг даадаг. Тэгэхээр
автобусныхаа мөнгийг төлөөд иргэний үүргээ биелүүлээд явж байгаа
иргэдийнхээ нуруун дээр ачаалал нэмэх биш оюутан залуусыг автобусаар
үнэгүй зорчуулахаа л больчих хэрэгтэй.
Зугаа цэнгэл, архи
дарсанд үрдэг мөнгөө оюутнууд автобус унаандаа зарцуулдаг болчихбол
архидан согтууралт ч буурах нь тодорхой. Автобусныхаа мөнгийг төлж
чаддаггүй хэрнээ баарнаас архи, пиво авдагчуудын олонхийг оюутнууд
бүрдүүлдэг. Ууж, идэх болохоороо хамгийн баян нь тэд. Тасалбар авах
болохоороо татганаж өрөвдүүлдэг нь бас л тэд. Тэднээсээ ав.
Яагаад
18 нас хүрээгүй багачууд автобусанд 200 төгрөг төлөөд яваад болоод
байхад амандаа сахалтай авгай хүүхэдтэй оюутан гэгдэх залуус автобусанд
дураараа зугаалах ёстой гэж. Нөгөө хуваарилалт нь шог байна аа гэдэг
шиг л байгаа биз дээ.
80 мянган оюутны автобусны мөнгө болох 30
тэрбум төгрөгөөр замаа сайжруулж, гудамж талбайгаа тохижуулж болно шүү
дээ, хотын удирдлагууд аа. Эсвэл аймгийнх нь төсвөөс тэднийг даадаг
болгоё л доо. Цалин нэмэхгүй байхад автобусны үнийг нэмэхээр бид
юугаараа амь зогоох юм бэ.
Цалин авахаар жагсч байгаа оюутнуудаас автобусныхаа мөнгийг авахад яагаад болдоггүй юм бэ.
Монгол
Улсын бодлого нь ажил хийж амьдралаа залгуулж, татвараа төлж, төсөв
бүрдүүлж байгаа хэдээ тартагт нь тултал мөлжихөд чиглэгдээгүй л бол
автобусныхаа үнийг бус авдаг хүмүүсийнх тоог нэмчих. Алдагдалгүй,
харин ч ашигтай байх вий.