Хөрөнгө оруулалтын сангийн тухай журмыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын сангийн тухай журмыг баталлаа

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг өнгөрсөн онд баталсан билээ.  

Уг хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч харамсалтай нь хуулийн хэрэгжилтийг хангах журам нь дөнгөж саяхан батлагдлаа. Өөрөөр хэлбэл, хууль батлагдсанаас хойш  бараг нэг жилийн дараа Хөрөнгө оруулалтын санг ямар хэлбэрээр байгуулж болох вэ гэдэг журмыг нь Санхүүгийн зохицуулах хороо баталж өгөв.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38.10, 63.1.12, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9.2, 19.12, 22.5, 31.3, 37.13, 55.1.2, 55.1.4, 43.4 дэх хэсгийг үндэслэн Хувийн болон Хамтын хөрөнгө оруулалтын сангийн  үйл ажиллагааны журмыг баталсан байна.

Ингэснээр журмын дагуу Хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдэж байгаа юм.  

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж