Үд хүртэл унтдаг Улаанбаатар | News.MN

Үд хүртэл унтдаг Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Үд хүртэл унтдаг Улаанбаатар

Энэ зунжин зам дээр бөглөрөх маань тодорхой болов. Энд тэндгүй зам хааж, угаасаа бөглөрдөг хөдөлгөөнийг бүр ч түгжиж орхино, зун болгон шүү. Өглөө есөн цагт зам засварынхан ажлын байран дээрээ алга. Ажиглаад байхад үдийн үед л тэдний ажил эхэлдэг бололтой. Төд удалгүй цайны цаг, тэгс ингэсхийж байтал ажлын цаг дуусна. Зам засвар олон хүний амьдралын зохион байгуулалтад нөлөөлж байгааг тэд ойлгож буй болов уу. Аль болох богино хугацаанд дуусгая гэж хичээвэл шөнө ажиллахад яагаад болохгүй гэж. Ядаж өглөө эрт ажлаа эхэлбэл зам хааж боох хугацаа арай л богиносно доо… гэж бодох юм.

Монголд ажил, үйлчилгээ явуулдаг арга барил, хэм хэмнэл ерөнхийдөө иймэрхүү. Хатуу ширүүн өвөлтэйг, зуны улирал богиныг хэлэх үү. Ажил, амралт бүгдийгээ урин дулааны энэ үед л амжуулахыг хичээдэг. Тэгсэн хэрнээ өглөө нар дээр хөөрч, үд хэвийсэн үед ажлаа эхлүүлнэ. Өглөө ажлын цаг эхлэхээс өмнө онгойдог цайны газар үзээд өгье гэхнээ олдохгүй, хүнсний дэлгүүр ч ховор. Гуталчин, үсчин бүр хайлтгүй. Сая гаруй хүн амтай нийслэл хот гэхэд ажил, үйлчилгээний стандартаар арай л хоцорчээ, бид. Улаанбаатарт үд хэвийж байхад л хөл, хөдөлгөөн эхэлнэ. Азийн орнуудаар аялж ирсэн хэн ч гэлээ тэдний эртэч, ажилсгийг гайхдаг. Монголчууд бид яагаад тэднээс өөр байдгийнхаа учрыг олдоггүй.

Өнгөрсөн зун хувцасны шүүгээ худалдаж авсан юм. Цаад газар нь хүргэж ирж, угсрав. Дөч шүргэж яваа монгол эр, хорь гаруй насны хятад залуу хоёр хүргэж ирлээ. Хятад залуу бүх л эрэг шургийг боож, энэ хооронд монгол эр шуухитнаж, шуухитнаж, хаалганы зөөлөвч резиныг наав. Хоёр үзүүрээс нь имхэрдсээр байтал резин нь наалдах шинжгүй болсныг эс тооцвол бас ч гэж ажил хийлээ, хөөрхий. Энэ зуур эхнэр нь юм байлгүй нэгэн бүсгүй утсаар хоёр ч удаа залгав. “Тарах болж байна уу, ажлаа тараад шууд ирэх юм уу, хурдан ирээрэй” гэж л асуугаад байгаа бололтой. Ажлаа тараад шууд харьдаггүй монгол эрчүүдийн л нийтлэг дүр төрх. Ажлын бүтээмж нь дээрх жишээний, ажлаа тараад шууд харьчихдаггүй нь тэр зэрэгтэй.

Зам засвар, барилга засал зэрэг ажлыг эрчүүд л голдуу хийдэг. Орой нь ажил тараад наргиж наадсан тэд өглөө нь назгайрдаг зуршил ч нийтлэг. Иймэрхүү дүр төрхтэйгээр л бид улирлын шинжтэй ажлуудаа амжуулдаг байх нь.

Тогтмол ажил хийдгүүд нь ч нэг их дээрдэх зүйлгүй дээ. Замын түгжрэлд бөгшүүлж, бөгшүүлж явсаар ажлын бараа харна. Гэрээсээ өлөн гарч заншсан ихэнх маань ажил дээрээ ирээд цай эргүүлнэ. Тамхилна. Өчигдөр оройныхоо шоуны тухай нэг хэсэг нь ярина. Арай ажил хэрэгч нөгөө хэсэг нь аль нэг суваг дээр үзсэн кино, нэвтрүүлэг, мэдээний талаар “бүлтэрцгээж”, агуу том санаа дэвшүүлэн жаал улстөржинө. Ингээд “үндсэн ажлаа” дууссаны дараа ажил олгогчоос өгдөг цалингийн төлөө юу ч юм “халтуурдаж” эхэлнэ. Ашгүй цайны цаг.  Дараа нь хэсэг зуур чалчина. Тэгээд юу ч юм хийсэн дүр эсгэж, ингэс тэгсхийж байтал ажлын цаг дууслаа, ашгүй.

Бид хэдийд нь ажил амжуулж, юу бүтээдэг хүмүүс юм бэ дээ? Ажлын цагийг урагшуулах, Азийн ихэнх орнуудын жишигт шижлүүлэх санал зарим хүнд байдаг. Гэхдээ дэмжигдэж, нийгмийн зохион байгуулалтад нөлөөлөх хүртлээ удна даа, удна. Уг нь монголчууд өөр болоод л байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд л бэстселлер номын жагсаалтаас хасагдахгүй байгаа “Өглөөний хүн” гэдэг номыг сөхөөд харахад илүүдэхгүй байх шүү. Өглөө эрт боссоноороо өөрийнхөө амьдралыг хэрхэн өөрчилж, амжилтад хүрч болох тухай тэнд өгүүлнэ. Нэг биш хоёр удаа амьдарч болно гэнэ. Энэ “нээлт” монголчуудад гайхалтай таалагдаж байгаа учраас л бэстселлер болж буй хэрэг. Гэвч нэг хүн, хоёр хүн эртэч болоод өөрөө өөрийнхөө амьдралыг л өөрчлөхөөс цааш хэтрэхгүй. Нийгмээрээ, нийтээрээ зохион байгуулалтаа өөрчлөөгүй цагт нэг хүний хичээл зүтгэл юунд ч хүрэхгүй учраас… Нийтээрээ гэгээрч, сэхээрэх ч яахав. Ядаж энэ үйлчилгээ /зам засвар ч ажил, үйлчилгээнд хамаарна/ өглөө эрт үүдээ нээдэг болчихвол уу?!

З.Боргил
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-05-26 202.179.24.78

хэлээд яахав энэ замаа хурдан нээмээр юм Тойрч давхисаар байгааад шатаж дууслаа

Avatar

sodoo 2011-05-26 203.91.117.4

tiim shuu

Avatar

thh 2011-05-26 202.70.43.66

gants zuv sanal gargasan bna
bukh uilchilgee 7 tsagaas ehleh heregtei
ugluu ert garaad erthen ajil amjuulah geheer bugd haalttai
bugdeeree ud hurtel manguurtlaa untaad l yostoi uruudahad untah ideh gedeg l bolood baidgiim daa

Avatar

ud hurtel untdag UTAAnbaatar 2011-05-26 180.149.64.227

Ud hurtel untdag Ulaanbaatar gedeg unen baihaa UTAAN dund manarsaar uuj sogtuurch uhaan sanaa ni samuuraad uder shunee ch yalgahaa baisan bololtoi

Avatar

zochin 2011-05-26 182.160.60.89

ajliin tsagiig 0800 tsagaas eheldeg sanaliig demjij bn Bas ajliin 6 udurtei bolwol zugeer

Avatar

Ert bosoo, taminee 2011-05-26 180.149.64.227

Japanii ogleenii hun gedeg nomiig saitar unshih ni zuitei Manai ard tumen ertech humuus baisan odoo shunejin baardaad uureer gertee orj ireed ud boltol untaj uheriin duunaar serdeg bolson shdee Ertech ard tumen under hugjild hurdeg ni unen shdee

Avatar

Зочин 2011-05-26 182.160.19.46

жилийн жилд л шороо бужигнуулаад урд жил хийсэн замаа сэндийлээд ус цахилгаан утас интернэт таслаад хэзээ нэг зохион байгуулалттай харилцан уялдаатай ажил хийж сурах улс вээ

Avatar

*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 za 2011-05-26 203.169.52.155

COMPUTERSHOP mn USA gaas irsen iPad2 zarna Wifi 3G 16 GB 32 GB 64 GB Mun shine i7 i5 i3 processortoi notebooknuud MONGOLDOO HAMGIIN HAYMDAAR zarna Utas 99 99 90 19 99 17 25 87 Mun buh turliin baraa zahialga avch USA gees hurdan shuurhai hyamdaar niiluulne Computershop mn

Avatar

Зочин 2011-05-26 182.160.19.46

Төрийн байгуулагууд 8 юмуу 9 цагаас ажлиаа эхлээд зам барилга засварын ажил их сурууль зуны цагт 6-аас өвлийн цагт 7-оос ч юмуу ажиллаад эхэлбэл дагаад үйлчилгээний газрууд цагаа зохицуулаад ажиллана
Би солонгосд 1500 мянган хүнтэй хотод амьдарч ажиллаж байлаа метротой зам төрийн үйлчилгээ хот төлөвлөлт хүмүүсийн харилцаа заза ярих юм байхгүй л дээ төрийн мөнгөөр гадаадад аялаад ирдэг хүмүүс сурах юмаа сурж ирмээр улс орноо хөгжүүлмээр юм

Avatar

Зочин 2011-05-26 202.179.19.190

ert bosoh saihan shuu

Avatar

demjigch 2011-05-26 202.131.226.148

yag unen ug hellee unen ug helsen hund uher ushuutei gj bdag bhaa YEr ni chi uuruu survaljlagch bas 4 deh zasaglald ajillaj baigaa hun ene talaar bur ul suurtai tsaash ni shiidverluuleh gazart helvel yasiin yalanguya ter zam zasvar bolon ulsaas hiij baigaa ajil turuliig siajruulah bas tsag hugatsaatai hariutslagatai bolgoh tal deer yer ni gadnii orond bol haana yu hiisen ni medegdehgui tiim hurdan shunuur hiigeed l duusdag Edgeer asuudliin tsaana ulsiin hugjil ireedui bas Mungu uregdej bas ursaj baigaag meddeg hun baidag bolov uu Yadaj l ajildaa hotsorch irsen hun uur utsaartai ter udriin ajil ntr budaa boldog Deer ni bas daraagiin ajil amjihgui baisaar turiin ajild hurtel saad boloh tal bii Yer ni neeh ih strategy ntr yarih yum dor burnee ajilaa hiigeed hogoo tuuchvel UB giinhan bol bolloo gsn ug Ter tsamhag guur metro ntr bol hudlaa shaaj bgaamshuu chadahgui baij bas shinjleh uhaan ntr yarih bol bur boloogui zugeer hogoo tseverleed hogoo savand ni hayad hotoor biye zasah gazartai bo

Avatar

Bataa 2011-05-26 202.179.20.242

ugluu 7 tsagt needeg fitness club oldohgui bna shuu de mongolin teneguud hun itdeggui geed l oroi needeg um shig bgaa um aa da sansart ugluu 7 needeg fitness club bna uu

Avatar

Зочин 2011-05-26 182.160.36.156

ХОТЫН ТӨВД баянзүрх захын урд шинээр баригдсан 79 м2 бүхий 2 ӨРӨӨ БАЙРЫГ ЗАРНА Toyota маркийн монголд яваагүй ШИНЭ МАШИН ОРОЛЦУУЛЖ БОЛНО

УТАС 9913-7275

Avatar

Зочин 2011-05-26 182.160.36.156

ХОТЫН ТӨВД баянзүрх захын урд шинээр баригдсан 79 м2 бүхий 2 ӨРӨӨ БАЙРЫГ ЗАРНА Toyota маркийн монголд яваагүй ШИНЭ МАШИН ОРОЛЦУУЛЖ БОЛНО

УТАС 9913-7275

Avatar

Зочин 2011-05-26 202.179.6.195

ugluu ert breakfast serveldeg gazar bgaashdee setguulcheeta chini hotiin hugjluus hotsrood uhernuudteigee l golduu hamt ajildiimuudaa heheh

Avatar

Зочин 2011-05-26 202.70.44.152

Baga toiruu Zing restaurant 0730-23Sahers Cafe 08-22Peace avenue Cafe Amsterdam 0730-22 Baidag shuu setguulchee

Avatar

Зочин 2011-05-26 202.180.220.72

Нийгэм болон нийтийн эрх ашигт тустай зүйл хийхийг огт хүсдэггүй шат дараалсан дарга нартай байхад энэ тамын тогооноос гарахгүй

Avatar

Цагаа ургашлуулах уу 2011-05-26 202.179.24.2

одоогийн байдлаар өглөө 4 цаг 30 минутад цагаан гэгээ орж 05 цаг 20 гэхэд нар мандсан байна бид тэгэхэд унтаж байна өглөө 9 цагт ажил эхлээд орой тарж байхад нар жааргасан харанхуй болсон байна Ингэхээр цагаа ургашлуулаад орой нар жаргадаг болвол бидэнд гэр бүлтэйгээ байх зуныг сайхан өнгөрүүлж болно шүү дээ

Avatar

Зочин 2011-05-26 124.158.110.62

Зам засварын ажлыг гол төлөв шөнийн буюу хөдөлгөөн багассан цагаар амжуулж хийдэг байх ёстой Замын хөдөлгөөнийг аль болох бага хааж саатуулахыг хичээх нь зам засварын болоод хотын удирдалгуудын толгойн өвчин байх учиртай Гэтэл манай ХӨЛДҮҮ толгойнууд даанч тийм өвчин тусахгүй дархлаатай мангарууд юм даа

Avatar

shur 2011-05-26 124.241.204.79

udur untah durtai ulsiig harhaar l uur hurchdiishdeeetegeel ugluu boshoo medehgui untaaal bna aimaraaazaluu uls iim bj bolohgui shdeeeertech hun ch tegeed geriinhendee adluuldag yum doo bas

Avatar

Зочин 2011-05-26 133.43.247.122

UB-d ogloo ert uilchildeg gants coffee shop alga baina geheer manaih hogjih yagaa ch ugui baina daa

Avatar

Зочин 2011-05-26 202.179.20.194

Zuv shuu yadaj uilchilgeenii baiguullaguud n ert ongoidog bolmoor yum Yag baiguullaguudiin ajliin tsagtai uraldan ongoij uraldan haahaar ter hoorond n amjih gej zamiin tugjeenees ehleed buun problem uusch bn shuu dee Yadaj zunii saihan tsag agaart ert ongoigood ert haadag bol hichneen aytaihan

Avatar

Зочин 2011-05-26 202.126.90.43

Ажлын эхлэх цагийг бүр эрт 7 цагаас болгосон ч болно Хуучин зүүн европын орнуудад тэгдэг л байсан Бүр 6 цагт эхлэдэг ч газрууд байсан Манайд хувийн Тэр байгууллагууд тэртээ тэргүй амархан зохицоод явчихна Харин төрийн улсын байгууллагуудыг эрт эхлүүлж орой тараадаг болмоор юм Төрийн үйлчилгээ үзүүлдэг газруудыг бүр 7 цагаас эхлүүлээд орой 7-д тараадаг болгох хэрэгтэй Дундаа цайны цаг энэ тэр байхгүйгээр Өөрсдөө ээлжээ зохицулаад энэ горимоор ажиллах хэрэгтэй шүү дээ Хүний биологийн цагийг өөрчлөх буруу гээд зарим хүмүүс хэлэх л байхдаа Цагийг нь өөрчлөхгүйгээр ажил эхлэх цагийг нь урагшлуулчих Зуны урт өдөр тэр бүр олдохгүй шүүдээ Зам засвар барилга бөөний худалдаа хүргэлтийн үйлчилгээнүүдийг зун гэлтгүй 6-7 цагт эхлүүлэх хэрэгтэй Тэгвэл адаглаад зам түгжирэхгүй амар шүүдээ Нийтийн тээврээр үнэгүй явдаг оюутан энэ тэрд цагийн баримжаатай болгочих Өглөө 6-7 цагийн хооронд үнэгүй явна гэдэг юмуу Эрт босоод сургууль дээрээ хичээлээ хийгээд байж л байхгүй юу

Avatar

Зочин 2011-05-26 202.70.39.254

tsaling nnemeed tsag urtasguul bolj l bn tegehgui ni saihan yumdaa

Avatar

Зочин 2011-05-26 202.72.246.84

Монголчууд биеэрээ зовлон үзээгүй цагт мянга энийг яриад нэмэргүй Гэтэл бид ер нь зовж үзсэн улс уу
Солонгос Хятад Вьетнам шиг ядарч үзлүү дээ
Үгүй

Avatar

bi 2011-05-26 202.131.225.122

sain bichsen baina ajil 8 tsagaas ehleh talaar sanal avsan chini 50 ni demjeed 50 ni tataglzaj bailaa Nigmiin hamgaalal hudulmuriin yam ene ajlig sanaachlah heregteiyalanguya buten hagas saind ugluu ert ongoidog uilchilgee neg ch baihgui noirnoos morio gedeg dee

Avatar

Зочин 2011-05-26 202.179.20.185

ynen bna ogloo yadaj 7 tsagaas ajil eheldeg baimaar bna sh dee oroi harin ert tardag baivuul zygeer bnaa

Avatar

gege 2011-05-26 202.180.218.254

uilchilgeenii ajiltnuud uursdiin ajliin ontslogiig uhamsarlakh kheregtei um ukhamsarlakhgui baigaa uchiraas udur zeregtseed ajillaad bnldaa diilenkh gadaadiin ornuud zam zasvariin ajilaa shunuur hiideg ba udur hiisench zamiin hudulguund saad uchruulkhaargui hiideg

Avatar

Зочин 2011-05-26 124.158.104.31

sanal 1 bna aa zow

Avatar

Зочин 2011-05-26 122.201.18.131

Ёстой нэг загатнасан газар майжив гэдэг нь боллоо Өглөө босоод ажил амжуулъя гэхээр УБ-т маань ажилладаг нэг ч газар байхгүй Шороо татуулсан чулуутай замаар гутлаа элээн байж алхмар болно Ямар ч кайф байхгүй Тэгээд л гэртээ орнодоо Сүүлдээ бүр залхаад гэрээсээ гарахаа ч болив Өглөөгүүр хийх юм байхгүй болохоор илүү унтах л болох юм Ядаж цаг солихоо больсон чинь хамаг эрч хүчтэй үе минь өглөө өнгөрчих юм Ядаж үсчин гоо сайхан массажны газар машин засвар угаалга 4-5 цагаас эхлэн ажллавал Гудамжны цэвэрлэгч нар яагаад хүний ажлын цагтай зэрэгцэн 8-9 цагт эхэлдэг юм бол гм

Avatar

yaya 2011-05-26 180.149.81.35

Ichtel awlaa daa maniusoog yag uneneer ni hellee dee ene muusain zam zasaj bgaa humuus odor shoniin eeljeer ajillaad ene hedhen km zamiig dor ni zaschmaar ba shd bid ch yahw offictooo bulterdeg ni unen

Avatar

ЦАГАА УРАГШЛУУЛАХ ЗӨВ 2011-05-26 202.179.19.238

ЦАГАА УРАГШЛУУЛ УРАГШЛУУЛ- ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭГЧЭЭР ӨӨРӨӨ ЭРТЭЧ БАЙГААД Ч НЭМЭР АЛГА- БУСАД ХҮМҮҮС БҮГД УНТАЖ НОГООРЧ БАЙХАД ГАНЦААРАА ЯАЛТАЙ Ч БИЛ ЭЭ- АЖИЛ АМЖИХГҮЙ ЯДАЖ БАЙХАД ОРОЙ НАР ЭРТ ДООШЛОХЫГ НЬ ЯАНА- ХАЙРАН САЙХАН НАРТАЙ ЦАГИЙГ ЁСТОЙ НЭГ АЛЖ БАЙНА АА- ЭРТ БОСЦГООЁ ОО

Avatar

zachin 2011-05-26 202.170.68.162

sain bichsen bna Sanal neg bna

Avatar

unen 2011-05-26 123.211.64.136

estoi zov niiltel bolj zamiin ajil barilgiin ajil bol 6 tsagt ehleh heregtei toriin baiguullaguud 8 tsagt uildveruud 7 tsagt geed ert ehleed ert duusgamaar uym

mongold humuusiig haraad baihad huviin zohion baiguulalt bolon tsag ashiglalt ih muu neg l ih ajil deeree suudagaa gaihaad baidag uym buteemj muu deer ni ajliin tsag ashiglalt ih muu shig sanagsan za tegeed boon amjilt humuusee

Avatar

Зочин 2011-05-26 202.179.8.174

үнэнийг өгүүлжээ гэж үнэхээр өглөө эрт орчих цайны газар байхгүй гадаадад барилгын ажил нь 6 цагт эхэлнэ тэрнийг дагасан цайны газар нь өглөө 5 цагаас эхэлж ажиллаад өдөр 3 цагт хаачихана ийм л байх хэрэгтэй ш дэ

Avatar

gerel 2011-05-26 202.5.196.195

Яг үнэн зүйл бичсэн байна Санал 1 байнаӨглөө эрт ажлаа эхэлбэл тэр өдрийн ажил бүтэмжтэй сэтгэл тэнэгэр байдаг шүү дээ Улаанбаатарт өглөө машины түгжрэл байхгүй хэрнээ шөнө 2-3 цагийн үед түгжрэх хандлагатай байдаг нь хэдийд ажлаа хийдэг нь тодорхой юм биш үү

Avatar

zochin 2011-05-26 202.131.226.86

yag zuv tsagaa uragshluulj bolohgui geed bgaa bol erthen ajlaa eheldeg bolgoh heretei sh dee ene talaar jiriin alba hashij ajil hiij bgaa humuus er ni l bol ihenhi ni demjine chuham ene shiidver gargadag darga nar uursduu shunu udeshgui nargij tsengeed ugluu ajildaa irj chadahgui ud hurtel sharaa taildag bolohoor shiidehgui bgaa gej bodogdoj bna ene talaar bodoj uzmeer uma daa darga naraa ert bosvol negiig uzne gedeg dee

Avatar

Зочин 2011-05-26 182.160.14.129

ugluu 6 tsagt ajiliin tsagtai bolbol taarna

Avatar

Наран 2011-05-26 202.170.69.70

Гоё бичсэн байнаЭртэч байж их ажил амжуулъя

Avatar

Зочин 2011-05-26 202.131.233.59

minii ajil 7 tsagt eheldeg ehende jahan hetsu bsan ch odoo daschihsan 5tsagt bosood 6tsagt tsaiga uugad 7 tsagt ajil dere irdeg oroi 9 tsagt untana neg iimerhuul ungurdug duu

Avatar

misskitty 2011-05-26 202.131.233.59

yag unen mongolchuud nere arai l heterhii oroi ajil eheldeg niitere l jahan zohion baiguulaltt bhgui bol untsaar bgad hamag yumni ard uldeh ni ee

Avatar

zochin 2011-05-26 202.179.27.76

yag unen sanal neg bn

Avatar

Зочин 2011-05-26 202.131.227.149

Bi onoodor ert sersen shuu Gadaa goy bna Zamiin tugjirel ch alga 2011-05-26 0818

Avatar

шоогоо 2011-05-26 202.179.8.90

яааг зөв

Avatar

tsogoo 2011-05-26 203.91.113.9

Үнэн шүү Санал нэг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж