Бан Ги Мүн Эболагийн голомтод очлоо

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Бан Ги Мүн Эболагийн голомтод очлоо

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Эбола вирусын голомт Баруун Африкийн орнуудаар айчилж, нөхцөл байдалтай биечлэн танилцаж явна.

Бан Ги Мун Эбола вирусын халдвар анх тархсан Гвиней улсаас Баруун Африкийн айлчлалаа эхлүүлжээ. Гвинейн хойд хэсгийн бөглүү тосгонд өнгөрсөн гуравдугаар сард анх Эбола вирусын халдвар гарч, хөрш орнуудад нь дамжин тархсан юм. Бан Ги Мун Гвинейн Ерөнхийлөгч Альфа Кондетэй уулзах үеэрээ зүүн өмнөд хэсгийн ой ширэнгийн бүс нутагт Эбола вирусын халдвар дахин нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ. Тус бүс нутаг нь Либери, Сьерра-Леоне, Кот-д’Ивуар улсуудтай хилддэг аж. Гвинейд Эбола вирусын халдвараар 2453 хүн нас барж, 1550 хүн өвчилсөн байна. Тус улсад Эбола вирусын халдварын улмаас Шинэ жилийн баярын үдэш далайн эрэг дээр цугларч, ёслолын буудлага буудах зэргийг хоригложээ. Бан Ги Мун Гвиней улсаас Эбола вирусын халдвар хамгийн сүүлд тархсан Малиг зорьж, өчигдөр /XII.21/ нөхцөл байдалтай танилцсан байна. Мали услад Эбола вирусын халдвараар зургаан хүн нас баржээ.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр /ДЭМБ/ Эбола вирусын халдвараар нас барагсдын тоо 7373 болж нэмэгдсэн байна. Эбола вирусын халдварын тархалт Сьерра-Леоне улсыг эс тооцвол Баруун Африкт намжаад байгаа юм. Гэвч Сьерра-Леоне улсад хоёр хоногийн дотор халдварын 392  шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Эболагийн  тархалт өндөр байгааг харуулж байна хэмээн “ДЭМБ”-аас мэдээлжээ. Түүнчлэн Эбола вирусын халдвараар нийтдээ 19031 хүн өвчилсөн байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press, Time

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж