
Алдарт теннисчин, Оросын гоо үзэсгэлэнт бүсгүй уг шоу нэвтрүүлгийг арванхоёрдугаар хэсгээс нь эхлэн дасгалжуулах бөгөөд тэр хүртэл одоогийн дасгалжуулагч Жиллиан Майклсын асуудлыг нэг мөр шийдэх бололтой. Уг нэвтрүүлгийн ерөнхий продюссер Тодд Любиний хэлснээр “Бид санаатайгаар Жиллианыг ажлаас нь халах гээгүй. Гэхдээ манай нэвтрүүлэг зөвхөн эрүүл чийрэг бие бялдрын төлөө бус гоо сайхан болохын нууцыг нээхэд оршдог” гэжээ.
Б.Энхцэцэг