Фото: Emmanuel Dunand / AFP
Брюссельд хоёр хоногийн хугацаанд цугларсан Европын холбооны лидерүүд нэг өдөр хуралдахад хангалттай гэв. Саммит төлөвлөсөн баасан гаригтаа биш пүрэв гаригийн орой дууссан байна.
ЕХ-ны 28 орны төр, засгийн тэргүүн нар ажлын оройн зоог дээр Украин, Оросын асуудлыг яриад Орост хандах стратеги байхгүйгээр Украины хямралыг зохицуулах боломжгүй гэж Европын зөвлөлийн дарга Дональд Тускийн үгийг аваад хэлэлцэх зүйлгүй болов.
Еврокомиссийн дарга Жан-Клод Юнкер тусгайлан Владимир Путинтэй яриа хэлэлцээр хийж эхлэнэ гэсэн байна. “Украинд зэвсэг нийлүүлэн цэргийн тусламж үзүүлэх талаар яриагүй. Харин Оросын эсрэг хориг яригдсан” гэж Ангела Меркель мэдэгдлээ. Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангасан нөхцөлд хориг цуцлагдах юм. Бид энэ чиглэлээр урагшилсан эсэхийг дүгнэн цэгнэх ёстой хэмээн канцлер мэдэгдэв.
Хямралаас гарах гурван үндсэн чиглэлээ ярилцсан учраас бидэнд нэг хоног хүрэлцээтэй болоо гэж Туск мэдэгдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР