Жан-Клод Юнкер
Фото: Vincent Kessler / Reuters
“Бид Украиныг санхүү, эдийн засгаар дэмжих талаар ярилцах болно. Гэхдээ төсвийн зарлага эцэстээ тулсан” гэж Еврокомиссийн дарга Жан-Клод Юнкер хэлжээ.
Үүний өмнө Киев макро санхүүгийн чиглэлээр хоёр тэрбум евроны тусламжийг хүссэн байна. “Шинэчлэлийн тодорхой үр дүн гарвал Украинд тусламж үзүүлэхэд бэлэн" гэдгийг Түншлэл болон өргөжих хэлэлцээрийн еврокомиссар Йоханнес Хан хэлж байсан юм.
Тогтворжуулалтын stand by хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 30-нд Олон улсын валютын сан дэмжсэн бөгөөд энэ хүрээнд Киев 17 тэрбум долларыг хоёр жилийн дотор авах ёстой юм. Тэр хөтөлбөрийн эхний ээлжийн 3,16 тэрбумыг Украин тавдугаар сарын эхээр авсан юм. Хоёр дахь шилжүүлгийг нь есдүгээр сард (1,39 тэрбум доллар) Киев авчээ.
Арванхоёрдугаар сарын 3-нд Брюссель 500 сая еврог Украины макро эдийн засагт үзүүлэх тусламж болгон гаргасан юм. Энэ нь жилд авах макро санхүүгийн тусламжийн сүүлийн шилжүүлэг нь болсон юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР