Мадоннагийн шинэ цомог Unapologetic Bitch 2015 онд нийтэд гарах ёстой байсан ч сүлжээнд түүний 13 трек хуулбар хийж болохоор тавигдсан байлаа гэж, The Sun сонинд бичжээ.
Мадонна өөрийн дуусаагүй байсан Iconic цомог интернэтээр цацагдсаныг “Хорлонтой хүмүүсийн хийсэн энэ ажиллагаа нь уран бүтээлчдэд хийсэн хүчирхийлэл. Энэ бол хорлон сүйтгэх ажилтай адил явдал” гэж үзжээ.
“Эд нар нь дуунуудын гэрийн хувилбар бөгөөд тал нь цомогт орохгүй. Нөгөө хэсгийг нь өөрчлөн бэлтгэж байгаа. Үүнийг терроризмын нэг хэлбэр гэхүү? Хүмүүс яагаад уран сайнхны бүтээлийг устгахыг хүснэ вэ? Хулгайлах ямар хэрэг байна? Өөрийн цомгоо гүйцээх боломжийг яагаад надад өгөхгүй байгаа юм бол” хэмээн дуучин сүлжээгээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР