Олзлогсодыг солилцохоор тохиролцов

Хуучирсан мэдээ: 2014.12.20-нд нийтлэгдсэн

Олзлогсодыг солилцохоор тохиролцов

 

Донбассын сөргөлдөөнийг зохицуулах контактын хэсгийнхэн “бүгдийг бүгдээр” гэсэн томъёоллоор олзлогдогсодыг солилцохоор тохиролцсон байна. Энэ тухай өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улсын төлөөлөгч Владислав Дейнего мэдэгдэв.

 

Гэхдээ солилцооны  механизмыг боловсруулаагүй байна гэлээ. Донбассын сөргөлдөөнийг зохицуулах хэсгийнхэн  видео бага хурал хийсний дараа Дейнего мэдэгдлээ хийжээ.

 

Тэрээр “Минскийн уулзалтаар ярилцах асуудлуудын  талаар тохиролцоонд хүрч байна” гэж хэлсэн байна. Харин Донецкийн төлөөлөгч Денис Пушилин хэлцэх асуудлуудыг боловсруулан гүйцээх шаардлагатай гэсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж