Хуучирсан мэдээ: 2014.12.20-нд нийтлэгдсэн

Та үүнийг мэдэх үү?

Амс хийх завгүй амьдралын төлөө зүтгэх та бидний амралтын өдрүүд ая тухтай сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт найдаж байна. Магадгүй та дараах зүйлсийг мэддэг ч байж болно. Гэхдээ хүүхдүүдтэйгээ ярилцангаа дараах зүйлсийг сонирхуулж, магадгүй хөнгөхөн тааврын уралдаан зарласан ч илүүдэхгүй болов уу?

1. Дэлхийн хүмүүсийн 11 хувь нь солгой гартай.

2. Хүн дунджаар долоон минутанд зүүрмэглэн нойрсдог.

3. Наймдугаар сард төрөлт хамгийн өндөр байдаг.

4. Баавгай 42 шүдтэй.

5. Тэмээн хяруулын нүд тархинаас нь том.

6. Лимон гүзээлзэгэнээс илүү их сахар агуулдаг.

7. Дэлхийн хүмүүсийн найман хувь нь илүү хавиргатай төрдөг.

8. Туулай луувангаас илүү чихэр өвсөнд дуртай.

9. Хавайн цагаан толгой 12-хон үсэгтэй

10. Хавчны цус өнгөгүй байдаг. Гэхдээ хүчилтөрөгчтэй нэгдэхээрээ цэнхэр болж хувирдаг.

11. Цаа буга бананад дуртай

12. Англи хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг үсэг бол “е” юм.

13. Муурын хоёр чих нийтдээ 64 булчинтай. Тус бүрдээ 32 гэсэн үг.

14. Алтан загас хэт улаан, нил ягаан туяаг харж чаддаг.

15. Хүний хамгийн жижиг яс чихэнд байдаг.

16. Муур амьдралынхаа 66 хувийг унтаж өнгөрөөдөг.

17. Макадамия самар нохойд хортой.

18. Аалз бол шавьж биш.

19. Та тэргэл сарыг харах бүртээ үргэлж сарны зөвхөн нэг талыг л хардаг.

20. Дуу авиа усан дор агаараас тав дахин хурдан тархдаг.

21. Бүх шавьж зургаан хөлтэй.

22. Зүүн Африкт бананаар нэрсэн шар айраг зардаг.

23. Анааш хэлээрээ чихээ цэвэрлэж чаддаг.

24. Нэгээс 100 хүртэлх бүх тоог хооронд нь нэмвэл 5050 гарна.

25. Тэмээний сүү ээддэггүй.

26. Мэлхий нүдээ хараатайгаар юм залгиж чаддаггүй.

27. Хүний хэлэн дээрх шарх хамгийн хурдан эдгэдэг.

28. Нэг минут үнсэлцэхэд 26 калори шатдаг.

29. Тэмээлзгэнэ зургаан хөлтэй мөртлөө алхаж чаддагүй.

30. Зөвхөн гүзээлзэнэ жимсний үр нь гаднаа ургадаг.

Б.АНХТУЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж