Японы Хоккайдо мужид үргэлжлэн орсон их цас, цасан шуурга гурван хүний аминд хүрсэн тухай NHK мэдээлэв.
Хоккайдо мужийн 74 настай эмэгтэйн амьдарч байсан байшингийн дээвэр дээр их хэмжээний цас хунгарласнаас нурж, эзэн нь амь үрэгджээ. Мөн Куширо хотын 84 настай эмэгтэй цас цэвэрлэгч машинд дайруулан амиа алдсан байв. Зарим газар цасан шуурга шуурч, салхины хурд 160 км цаг хүрч буй ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР