Малчдаас татвар авна гэв

Хуучирсан мэдээ: 2014.12.19-нд нийтлэгдсэн

Малчдаас татвар авна гэв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тамгаа аваад удаагүй байхдаа гурван чиглэлээр Шийдлийн Засгийн газар ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг гэж ажиллах болно гэсэн нь эдийн засагчдын зүгээс сайн үнэлгээ авсан юм. Тэгвэл өнөөдөр Шийдлийн Засгийн газар ирэх онд юу, юу хийхээ чуулганы танхимд мэдэгдлээ. Ерөнхий сайдын хувьд улс орны эдийн засгийн хямралыг дотоодынхоо нөөц бололцоог шавхаж гарнаа гэдгээ илэрхийлээд, малчдаас татвар авах асуудлыг хуульчилж, УИХ-д оруулж ирнэ гэсэн юм. Малчид татвар төлдөггүй хэмээн шүүмжлэл нэлээд гардаг. Тэд ирэх жилээс малын хөлийн болон бэлчээр, ус ашигласны татвараа төлөх бололтой.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж