Улсын аваргууд Филиппинд

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Улсын аваргууд Филиппинд

ZONE 3.3 буюу Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Филиппиний Тагаятайд эхэллээ. Эмэгтэйчүүдийн ангилалд их мастер тав, олон улсын мастер тав, FIDE-гийн мастер долоо оролцсон 35 шатарчин цэц мэргээ сорьж буйн дунд Монголын их мастер, улсын аварга Т.Батчимэг болон У.Лхамсүрэн, А.Энхтуул, Б.АНу, Б.Баярмаа, С.Жаргалмаа нар байна. Тэмцээнд ирсэн 48 эрэгтэй шатарчнаас 12 нь их мастер, 11 нь олон улсын мастер, 11 нь FIDE-гийн мастер цолтой бөгөөд 2011 оны улсын аварга М.Гүнбаяр, залуу мастер У.Насанжаргал нар эх орноо төлөөлөн очжээ. Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 30-нд өндөрлөнө.

Шатрын спорттой холбоотой өөр нэгэн мэдээлэл хүргэхэд, дэлхийн шатрын 12 дахь аварга Анатолий Евгениевич Карпов даваа гаригт 60 насны босго алхлаа. Хэдий түүнтэй FIDE-гийн ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж, тангараг тасартлаа тэмцэлдэж явсан ч Кирсан Илюмжинов Карповт домогт шатарчных нь хувьд сайн сайхныг хүсэн төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Б.Мөнхзул

Зохиогчийн эрх: “Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж