Сурагчдын дотуур байр шаардлага хангахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Сурагчдын дотуур байр шаардлага хангахгүй байна

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын дунд сургууль нь сурагчдын хоёр дотуур байртай. Гэсэн ч аль, аль нь хүүхдүүд амьдарч, сурч, хүмүүжихэд шаардлага хангахгүй байгаа гэнэ. Хүүхдүүдийн амьдарч байгаа нэгдүгээр байрны хувьд ашиглалтад ороод 30 гаруй жил болжээ. Өнгөрсөн хугацаанд дотуур байранд дорвитой засвар хийгээгүйгээс гадна зориулалтын биш дотуур байр учир шаардлага огт хангадаггүй. Энэ талаар холбогдох мэргэжилтэн буюу Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн тус сургуулийн 100 гаруй сурагчдыг байлгах газар байхгүй учир одоогоор дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа гэнэ. Харин Шинэжинст сумын Засаг дарга болон аймгийн удирдлагууд төдийлөн анхаарал хандуулахгүй байсаар өдий хүрсэн байна. Юутай ч сурагчдын багш, эцэг эх энэ талаар санаа зовж байгаа боловч хөшүүн хойрго нутгийн удирдлагууд арга хэмжээ авдаггүйд тэд гомдолтой байна.

Б.УЯНГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж