Фото: Анатолий Жданов / "Коммерсантъ»
Төв банкнаас арванхоёрдугаар сарын 19-ний өдөр тогтоосон евро мөнгөний албан ёсны ханш 11,25 рублиэр унан 73,34 рубльд хүрэв. Харин ам.доллар 8,18 рублиэр хямдран нэг нь 59,6 рубльтэй тэнцлээ. Биржийн худалдаан дээр ам.доллар 60,87 рубль, евро 75,28 рублиэр арилжаалагдав.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн бага хурал хийлгэхдээ гадаадын валютын ханш доошлох хандлага үргэлжилж, рублийн ханш чангарна гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм. Тэрээр Оросын эдийн засагт үүссэн байдлыг гадаадын хүчин зүйлийн нөлөө гээд өөрсдийн дутуу ажилласныг тэмдэглэжээ.
Арванхоёрдугаар сарын 16-нд Төв банк нь мөнгөнийхээ гол ханшийг 10,5 -17 хувь хүргэсэн бөгөөд тэр өдөр Москвагийн бирж дээр нэг евро 100 рублиэр, доллар нь 80 рублиэр арилжаалагдаж, шинжээчид “Хар мягмар гариг” гэсэн нэр томъёог гаргасан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР