ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн бага хуралд оролцож байна. Тэрбээр энэ хурлын үеэр сэтгүүлчдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгөх гэнэ. Хэвлэлийн бага хурлын эхэнд В.Путин өнгөрсөн жилийн ажлын дүнгээ нэгтсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн байна. Харин сэтгүүлчид Орост нүүрлээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал, барууны тавьж байгаа хориг, мөн Хятад улсын харилцаа холбоо, Украины нөхцөл байдлын талаар түүнд олон асуулт тавьж байна. Оросын Ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Өглөөний байдлаар нийт 1259 сурвалжлагч сурвалжлах эрх авчээ. Бүгд Ерөнхийлөгчид асуулт тавих эрхтэй. Мөн гадны сэтгүүлчид ч оролцож сонирхсон асуултдаа хариулт авах юм байна. Кремлийн албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн сэтгүүлчдийн жагсаалтаас үзвэл, Япон, АНУ, Иран, Герман, Франц, Румын, Беларусь, Швед, Израиль, Хятад, Дани, Испани, Абхаз, Польш, Азербайжан, Вьетнам, Их Британийн хэвлэлийн төлөөлөгчид Путинтэй ярилцах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Мөн энэхүү хэвлэлийн хурлыг Оросын телевизийн "Россия 1", "Россия 24" болон "Нэгдүгээр суваг", "Маяк", "Вести ФМ" , "Оросын радио" радио станц шууд дамжуулж байна.
О.САР