Цонжинболдог шинэ музейтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Цонжинболдог шинэ музейтэй боллоо

Одоогоос хэдэн жилийн өмнө Тєв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Туул голын євєр хєндий Цонжин болдогт их эзэн Чингис хааны морьт хєшєє сvндэрлэн боссон. Гадаадын жуулчид энэхүү хөшөөг үзэж сонирхон, монголчууд ч чөлөөт цагаараа уг байгууламжийг зорих болсон. Монгол оронд байгаа Чингис хааны хөшөө байгууламжуудаас хамгийн томд нь тооцогддог Цонжинболдогт өнөөдөр нэгэн шинэ музей үүд хаалгаа нээлээ. Гаднах байгууламжтайгаа хачин зохисон энэ музейд Хүннү гүрний үед хэрэглэгдэж байсан хүрэл сэлэм, тогоо, зэр зэвсгийн сум гээд 1000 гаруй түүх соёлын үнэт бүтээлүүдийг дэлгэн тавьжээ. Музейд тавигдаж байгаа түүхийн дурсгалууд нь “Дорнын соёл” компанийн захирал П. Эрдэнэчулууны цуглуулга юм. Энэхүү музей нь цаашид ч байнга үйл ажиллагаагаа явуулж, гадна дотныхны нүдийг хужирлах юм байна.
С.Энхлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж