Виза картаа хаясан гээсэн оюутан цөөнгүй байдаг. Тиймээс тэдэнд виза картыг нь шинээр олгох асуудлаар МОХ-ныхон Авто тээврийн газарт хандан хүсэлт гаргаад байгааг гэнэ. Тус холбоо ирэх даваа гаригаас виза картаа үрэгдүүлсэн, хаясан хүмүүсийн захиалгыг авч эхлэх аж. Энэ жил Монголын 140 мянган оюутнуудаас 113000 виза картны захиалга өгсөн байна. Гэхдээ алдаатай бөглөгдсөн зэрэг янз бүрийн зөрчлийн улмаас нэмэлтээр 4000 орчим картны захиалга авч дууссан байна. Эдгээр захиалсан карт оюутнуудын гар дээр ирэх даваа гарагт очих аж.
О.САР