“Сүхбаатар хурд-2011” үзэсгэлэн худалдаа боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

“Сүхбаатар хурд-2011” үзэсгэлэн худалдаа боллоо

Сүхбаатар аймгийнхан үржлийн адуу­ны удам, угшлыг тодруулах, ний­тэд сурталчлах, өсгөн үржүү­лэх, үр төлийг нь олшруулж, хамгаа­­лах, сайжруулах зорилгоор “Сүх­баатар хурд-2011” адуу­ны үзэс­­гэлэн, худалдаа Баруун-Урт сумын төвд боллоо.

Аймгийн Засаг даргын тамг­ын газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, жижиг дунд үйлдвэрийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын айм­гийн салбар, “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбоо, "Мерси кор" төлөөлөгчийн газартай хамт­ран зохион байгуулсан уг арга хэмжээнд тус аймгийн Асгат, Дарьган­га, Мөнххаан, Онгон, Халзан, Түв­шинширээ, Уулбаян, Түмэнцогт сум, Хэнтий аймгийн Галшар сумын 31 иргэд 44 адуугаа орол­цуулсан байна. Нутгийн монгол хурдан удмын адууны шинж тэмдэг, галбир бие цогцос, өөрийн болон үр төлийнх нь үзүүлсэн амжилтыг нь харгалзан гойд ашиг шимтэй азарга, гүүг шалгаруулжээ. Үржлийн адууны үзэсгэлэн худалдаанд шалгарсан адуунд Улаанбаатар хотод зохиогдох “Эрчимжсэн аж ахуй-2011”, “Шилмэл малын” үзэсгэлэн, худалдаанд оролцох батламжийг олгожээ. Үзэсгэлэн худалдаагаар нийс­лэл хот, Өвөрхангай, Хэнтий, Дорнод болон тус аймгийн морь сонирхогч иргэд 20 орчим адууг дөчөөд сая төгрөгөөр худал­даж авсан байна.

А.Болд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж