Говь-Алтайчууд заг модоо тоолж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Говь-Алтайчууд заг модоо тоолж байна

Монгол улсад заган ой бүхий долоон аймаг байдаг. Тэдгээрээс хамгийн их загтай нь Говь-Алтай аймаг юм. Тус аймаг энэ жил загаа тоолох ажлыг тендер зарлан эхлүүлээд байна. Хэдийгээр жар, далаад онд сум, сургууль, албан газар, айл өрх загийг хайр найргүй түүж,  түлшиндээ хэрэглэж байсан ба цэргийн ангиуд одоо ч загийг түлшиндээ хэрэглэдэг хэвээр байгаа гэнэ. Амйгийн хэмжээнд  заг тоолох ажлыг хийлгүй 20 жил болсон гэнэ. Тооллогын ажлыг тендерт шалгарсан гурван компани 45 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэх ажээ. Чухамдаа говь, заг, тэмээ гурвыг салангад ойлгох аргагүй юм. Хэдийгээр өвгөрч өгөрсөн заг говьд элбэг байдаг ч тэр нь элсний нүүдлийг саатуулж чөдөрлөж байдаг давуу талтай аж. Мөн нялх залуу заган ой өсөн тэлж байгаа нь баярлууштай гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж