Фото: Mario Tama / Getty Images / AFP
Медиакорпораци Thomson Reuters Хятадын Шинжлэх ухааны академитай хамтран 2014 оны шинжлэх ухааны ирээдүйтэй чиглэлийн жагсаалыг гаргажээ. Шинжлэх ухааны чиглэлийн зохиолуудад бүх талын дүн шинжилгээний иш таталтуудаас уг жагсаалтыг үндэслэн гаргасан байна.
Шинжлэх ухааны үндсэн салбар бүрт нь шинжээчид “судалгааны тэргүүн хязгаар” (research fronts) гэдгийг тодруулжээ. Хамгийн чухал, аль болох анхаарал татах сэдвүүд нь харицан ишлэлүүдээс тогтоогдсон байв. Энэ үйлдэл нь тодорхой хэмжээний идэвхийн төвшин ба тохироон дээр суурь ажлынхаа (сore papers) цөмийг гарган авчээ. Өгүүлэл, ишлэл ба хоёрдугаар хэсгийн ишлэл ихтэй өгүүллийг мөн энд хамааруулсан байлаа. Эдгээр кластеруудын нягтрал ба өсөлтийг нь Thomson Reuters-ийн шинжээчид гаргажээ.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухаанд Америкийн мал аж ахуйн хүнсний хордлогын сэдвийн нийтлэл улам нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдийн хамгийн ихээр анзаарагдсэн сэдэв нь ургамал дээр амьдрах мөөгнүүдийн филогенетийн дүн шинжилгээ байв. Экологийн салбарт MaxEnt статистикийн аргаар төрлийн тархалтыг урьдчилан тооцох дүгнэлт хамгийн сонирхолтой сэдэв байв. Газар зүйд бол бүс гутгийн цаг уурын модель нь агаарын хэм ба чийглэгийг тогооход эрчимтэй хөгжсөн байна. Далайн төвшин нэмэгдэж буй асуудал хамгаас илүүтэйгээр бичигджээ.
Клиник эмнэлэгийн шинжлэх ухаан инсулины эмчилгээ, оксиэтилийн цардуулын иусламжтайгаар сэхээн амьдруулах, аортын судасны транскатетарын клапаны суулгалт зэрэг сэдвүүд их анхаарагдсан байлаа.
Хими, материал судлалд бол энэ жилийн хамгийн эрчимтэй чиглэл нь металл-органик бүтэц, графенийг анагаахад хэрэглэх зэрэг болжээ. Физикт бол Хиггсийн бозон ихээр сонирхогдсон байнаТехник, математик, мэдээллийн шинжлэх ухаан био түлшний сэдвийг ихээр сонирхжээ. Эдийн засаг, сэтгэл зүй, нийгмийн шинжлэх ухаануудад шуурхай төхөөрөмжийг анагаахад ашиглах сэдэв давамгайлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР