Үрчилж авсан хүүхдийг эхийн одонд тооцно

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Үрчилж авсан хүүхдийг эхийн одонд тооцно

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор сая үргэлжлүүлэх хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд дэмжлээ. Уг асуудлаар гишүүд үдээс өмнө завсарлага аваад байсан юм.

Гишүүд одон авах эх дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэг нь бага хүүхэд нь нэг нас хүрсэн үед дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байхыг хэлнэ гэж хуульд оруулахыг дэмжлээ. Үүнд тухайн үед гурав хүртлэх насанд нь үрчлэн авсан хүүхэд багтах юм. Харин төрүүлсэн ч бусдад үрчлүүлсэн хүүхэд одон авахад хамаарахгүй гэлээ. Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж