ЦЕГ-аас ийн мэдээлж байна. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийг шийдвэрлэх алхам хийж, хэлтэс байгуулан, түр хамгаалах байртай болж, тэрхүү байрандаа хохирогчдыг байрлуулдаг болсоор нэг жил өнгөрчээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар хүчирхийлэлд өртсөн 153 гэр бүлийн 264 иргэн түр хамгаалах байраар үйлчлүүлжээ. Тэднийг 1-33 хоногийн хугацаанд хамгаалалтад авч, хууль эрх зүйн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн байна.
Өдөрт дунджаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 80 гаруй дуудлага мэдээлэл хүлээж авдаг ажээ. Одоогийн байдлаар эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн 13 хүн байрлаж байгаа ажээ. Хүйтний эрч чангарсан энэ үеэр ахдаа, нөхөртөө хөөгдсөн, олон удаа зодуулсан, хойт аав ээждээ зодуулж байнгын дарамтнаас нь дайжсан гээд янз бүрийн зовлонтой хүмүүс хот хөдөөгөөс ирж, түр хамгаалах байранд байрлаж байгаа юм байна.
Д.ЦЭЦ