Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ

Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж байгаа тус сургалт энэ сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургалтыг “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх эрх зүйн зохицуулалт”, “Төрийн албаны үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн зохицуулалт”, “Төрийн албаны ёс зүй, соёл”, “Тахарын үйл ажиллагаа”, “Бичиг хэргийн стандарт”, “Шүүхийн захиргааны удирдлага”, “Шүүхийн хүний нөөцийн чиглэлээр гарсан бодлого, шийдвэр”, “Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааны бодлого шийдвэр”, “Шүүхийн мэдээллийн технологи” зэрэг өргөн хүрээтэй сэдвээр зохион байгуулж байна. Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас болон Улсын дээд шүүх, Төрийн албаны зөвлөл, Тахарын ерөнхий газар, Удирдлагын акедеми, Монгол Улсын их сургуулийн багш нар хичээл заах юм. Энэхүү сургалтад Анхан болон Давж заалдах шатны 79 шүүхийн 41 Тамгын газрын дарга хамрагдаж байна.

Б.БУД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж