УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны төгсгөлд Төрийн албан хаагчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн өндөр албан хаагчийн цалингийн хэмжээг УИХ тогтоодгоос болж өөрөө өөрсдийнхөө цалинг жилд хоёр удаа хэлэлцдэг, өндөр тогтоодог гэх зэрэг яриа гардаг байна. Иймд зөвхөн итгэлцүүрийг УИХ тогтоогоод цалингийн хэмжээг Засгийн газар тогтоож байх талаар тогтоолын төсөлд тусгасныг гишүүн Су.Батболд танилцууллаа. Итгэлцүүрийг яамны төрийн нарийн бичгийн даргын цалинтай уялдуулж тогтоох юм байна. Тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгийг гишүүд дэмжсэнээр Төрийн байгуулалтын байнгын хороооны хуралдаан өндөрлөлөө.
Д.ОЮУН