Газрын тос олборлох төлөвлөгөөг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Газрын тос олборлох төлөвлөгөөг эсэргүүцэв

Канадын газрын тосны аварга том компани “BP Canada”-ын Канадад газрын тос олборлох төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид нь санхүүгийн болон байгаль хамгааллын асуудалтай холбоотойгоор эсэргүүцэж байна. Тус төлөвлөгөөг нь 140 гаруй түнш байгууллагууд болон зарим хувь хөрөнгө оруулагчид дэмжиж байсан хэдий ч тус компаний удирдах зөвлөлийнхөн нь эсэргүүцсэн байна. Байгальд учрах сөрөг нөлөөллийг багасгах, зайлуулах тооцоог хийсэн гэж “ВP Canada” мэдэгдэж байгаа юм. Тус компани Канадын “Husky Energy” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа газрын тосны төсөлд уламжлалт биш, хамгийн орчин үеийн технологи ашиглаж байгаа нь байгальд сөрөг нөлөө хамаагүй бага байгаа гэж мэдээлж байгаа.
Тус компани мөн топ боссууддаа төлж байгаа цалин, бонусаас болж ихээхэн шүүмжлэлд өртөж байгаа юм. Ерөнхий гүйцэтгэх захирал Tony Hayward-ын цалин урамшуулал 2009 онд 41 хувь нэмэгдсэн бөгөөд бэлэн мөнгөөр илэрхийлбэл дөрвөн сая паундын цалин, шагнал болсон юм. Шүүмжлэгдэх болсон шалтгаан нь өнгөрсөн жил тус компаний орлого 45 хувиар унаж 13.96 тэрбум ам.доллар байхад удирдлагуудынх нь урамшуулал нэмэгдсэнтэй холбоотой.  

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж