Засгийн газрын ээжит бус хуралдаан болж дэд сайдуудыг томилсон. Тэгвэл энэ хурлаар зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Тухайлбал:
1. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Бат-Амгалангийн Болдбаатар;
2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ;
3. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Равжихын Эрдэнэбүрэн;
4. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Даваадоржийн Дэлгэрцогт.
Чөлөөлөгдсөн ТНБД нарын ажлын байранд Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах ба шинээр томилогдтол яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар ТНБД-ын үүргийг хариуцан гүйцэтгэх юм байна.
О.САР