УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны дэд дарга Г.Хэрлэн, мөн хорооны гишүүн н.Даажамц, Б.Батбаяр нарыг огцруулах нь зүйтэй хэмээн үзэж, энэ асуудлыг чуулганы хуралдаанд оруулахаар болов.
Санхүүгийн зохицуулах хороонд Аудитын газраас шалгалт хийхэд "Хангалтгүй" дүн үзүүлсэн байна. Мөн УИХ-ын даргын тодотгосноор Монголын Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон нь Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай давхар холбогдож байгаа аж. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг огцруулах асуудал тавигдаж, гишүүд нь мөн хариуцлага хүлээх ёстой хэмээн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар эл асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцсэн нь энэ юм.
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг огцруулснаар оронд нь З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи дэмжлээ.
Г.ДАРЬ