Энэ улирлын сүүлийн өдөр гэхэд 370 тоглолтод нийт 1031 гоол ороод байсан нь нэг тоглолтод дунджаар гурван гоол орсон гэсэн үг. Хүснэгтийн байрлалд нөлөөлөх боломж олгохгүй, багуудыг тохирсон тоглолт хийлгэхгүйн тулд бүх тоглолт нэг цагт эхэлдэг журам сүүлийн тойрогт байдаг. Тиймээс шинэ рекорд эвдэгдэх 30 гоол хэрэгтэй байсан юм. Бүх тоглолтууд шүүгчийн мэдлийн цагт ирэхэд нийт 29 гоол ороод байв. Харин сүүлийн тойрог ч улирлын турш харагдсан эргэн ирэлт, гэнэтийн төгсгөлийг үзэгч олонд бэлэглэн зарим хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь гунигт автаж байсан.
“Уэст Бромвич Албьон”-ы Сомен Чой “Ньюкасл”-ын эсрэг хет-трик хийсэн бөгөөд сүүлийн гоолоо шүүгчийн мэдлийн цагт мөргөн оруулж багтаа тэнцээ авчирсан бол Сандерландын “Хар муурнууд”-ын Кристан Риверос мөн л сүүлийн мөчид гоол оруулж тэд эхний 10-т багтсанаар энэ улирлыг дуусгалаа. Мөн “Тоттенхэм”-ийн орос цэрэг Павлюченкогийн гоол “Бирмингэм Сити”-гийн лигт үлдэх мөрөөдлийг нь үгүй хийсэн юм.