Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар дэд сайд нарыг тодруулах төдийгүй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар хэнийг томилох тухай хэлэлцэж байгаа аж.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон тул орны хүнийг тодруулах шаардлагатай болсон юм. Дэд сайдын тухайд Сангийн яам, Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яаманд тус бүр дэд сайд нараа санал болгоно. Үүнээс Сангийн дэд сайд С.Пүрэвийг улираана гэсэн мэдээлэл байгаа юм.
Г.ДАРЬ