“Hewlett-Packard”-ын оффист шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

“Hewlett-Packard”-ын оффист шалгалт хийжээ

Оросын хууль сахиулах байгууллагынхан Оросын Москва хотод байрладаг “Hewlett-Packard” компаний оффист шалгалт хийхээр энэ лхагва гаригт орсон гэж АНУ-д төвтэй тус бизнесийн байгууллага мэдээллээ. Уг шалгалтыг долоон жилийн өмнө олон  сая ам.долларын гэрээ байгуулахын тулд төрийн албан хаагчдад 10.9 сая ам.долларын авлига өгсөн хэргийг шалгаж байгаа Германы прокурорын албаны хүсэлтээр хийсэн байна гэж “Wall Street Journal” сэтгүүлд энэ талаар тодруулсан байна.  “Hewlett-Packard” компанийн Германд байдаг салбар Оросын холбооны улсын Ерөнхий прокурорын албанд тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Үүнийгээ төрийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлсэн явдал гэж тус компанийн төлөөлөгч тайлбарласан байна. “HP” нь Оросын зах зээл дээрх принтерын тэргүүлэх компани бөгөөд Оросын принтерийн зах зээлийн 38 хувийг эзэлдэг. Түүний хойно “Canon” 23 хувь эзэлдэг бол “Samsung “15 хувь эзэлдэг.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж