ЦЕГ-ын удирдлагууд марафончидтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын удирдлагууд марафончидтой уулзлаа

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир Лондонгийн олимпийн эрх өвөртлөөд буй марафонч Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нарыг хүлээн авч уулзлаа.

ЦЕГ-ын Биеийн тамир, спортын “Хүч” хорооны тамирчин, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Сэр-Од энэ өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны  өдөр Английн Лондон хотноо болсон “Виржиниа Лондон” олон улсын марафон гүйлтийн “А” зэрэглэлийн тэмцээнд есддүгээр байр эзэлж, 2012 оны Лондонгийн олимпийн эрх авч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Харин “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд ахлагч Л.Отгонбаярын хувьд энэ сарын 8-ны өдөр Чехийн Прага хотноо болсон олон улсын хөнгөн атлетикийн холбооны 17 дахь удаагийн “Golden label” марафон гүйлтийн “Б” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, 5000 гаруй тамирчдаас наймдугаар байрт шалгарч, Лондонгийн олимпийн эрх авчээ. Мөн Праг хотноо зохион байгуулагдсан долоо дахь удаагийн марафон гүйлтийн цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль хүртсэн байна. Тэмцээнд 17 орны цагдаагийн байгууллагын баг, тамирчид оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж