Зарим цахим хуудсаар өчигдөр “З.Баянсэлэнгэ ”Арз Суварга” ХХК-ийн нэр дээр 9 тэрбумын тендер авчээ” хэмээн мэдээлэл гарсан.
Түүнд “МАХН-аас сонгогдсон Сангийн яамны сайд асан Ч.Улааны эхнэртээ авч өгсөн 12 тендерийн асуудал дэлгэгдээд байгаа энэ үед МАХН-аас жагсаалтаар сонгогдсон З.Баянсэлэнгэ "Арз Суварга" ХХК-ийн нэр дээр 9 тэрбумын тендер авсан гэдэг нь тодорхой болжээ. Түүний хувьд одоо 26 тэрбумын тендер авахаар Худалдан авах ажиллагааны газраар яваад байгаа сурагтай” хэмээсэн байсан юм.
Уг асуудал цахим ертөнцөд хүчээ авч буй үед З.Баянсэлэнгэ гишүүн тайлбар хийгээгүй нь гадаадад явж буйтай нь холбоотой бөгөөд тэрээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.
Ингэхдээ “Сайт дээр гарч байгаа болон сэтгүүлчдийн бичсэн захиалгат, гүтгэлгийн зүйлийг уншаад эзэд нь улстөрчид байдаг тул гэж ойлгож ханддаг байлаа. Гэтэл дэндэнэ гэхэд арай биш ээ. Бусдын адил шүүх цагдаа гээд яах вэ гэж бодож байсан хандлагаа өөрчлөхөөс” хэмээсэн тэрээр цахим хуудсандаа бичжээ.
Б.ЭНХ