Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойд ЦЕГ-ын биеийн тамир спортын “Хүч” хороо, ахмадын хорооноос нийслэлийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн 18 байгууллагын 100 гаруй ахмадуудын дунд гар бөмбөг, ширээний теннис, биллиард, шатарын спортоор өрсөлдөхөөр болжээ. Тэмцээний нээлтэд ЦЕГ-ын БЗҮХ-ийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваахүү, ХНСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амгаланбаатар, Биеийн тамир спортын “Хүч” хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх, ахмадын хорооны дарга, цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн нар оролцож, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын уран бүтээлчид урлагийн үзүүлсэн байна. Ахмадуудад тэмцээндээ оролцоход амжилт хүсч, цагдаагийн ахмадын хороонд спорт хэрэгсэл бэлэглэжээ.
С.Отгон