Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Сайншанд-Хамарын хийдийн хатуу хучилттай замын эхлэл Зүүнбаянгийн төмөр замын гарамны хойд талд төлбөр хураах цэгийн барилга угсралтын ажил хийгдэж дуусаад байна. Уг ажил нь орон нутгийн хөрөнгөөр хийгдэж буй бөгөөд дулааны улирал эхлэхээр гадна өнгөлгөө болон явган зам талбайн тохижилтын ажил хийгдэж бүрэн ашиглалтанд орно. Хураамжийн цэг ашиглалтанд орсноор Хамарын хийд, Ханбаянзүрх хайрхан. Зүүнбаян чиглэлийн хатуу хучилттай замаар зорчих тээврийн хэрэгслээс замын төлбөр хураамж авч Замын санд төвлөрүүлэх боломж бүрдэх юм.