Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг сурталчлах зорилгоор Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс өнөөдөр нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Тэд хүн ам олноор төвлөрч байдаг захыг энэ удаад сонгосон байна. Өдөрлөгийн үеэр аймгийн даатгалын байгууллагын ажилтнууд худалдааны төв дээр ажиллаж, холбогдох хууль, эрх зүйн асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгч байна. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд иргэдийг шинээр хамруулах, хөдөлмөрийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг баталгаажуулах зэрэг ажлыг энэ үеэр өрнүүлсэн юм. Өнөөдөр Дарханы захад зохион байгуулж байгаа нээлттэй өдөрлөгийг маргааш шинэ дархан ОУХТ болон Дархан номин худалдааны төвд зохионо.
М.Дэлгэржаргал