Монголбанк энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар арилжааны банкуудын харилцах болон хадгаламжийн хүү, зээлийн хүү хэрхэн өөрчлөгдсөнийг сайтдаа мэдээлжээ. Тус мэдээллээс үзэхэд харилцах дансны хүү өнгөрсөн оны мөн үеийн төвшинд хүрсэн байна. Энэ нь сарын 2,9 хувь юм. Өмнөх 12 сарын хугацаанд хүү хамгийн өндөр байсан нь 2010 оны арванхоёрдугаар сар байна. Тухайн сард харилцах дансны хүү 3,5 хувь болтлоо өсч, харин түүнээс хойш хоёр сар тутамд 0,1 хувиар буурсаар дээрх төвшинд хүрсэн байна. Харин төгрөгийн хадгаламжийн хүү 10,7 хувийн хүүтэй байна. Өнгөрсөн оны өдийд тус хүүгийн хэмжээ 12,2 хувь байсан нь буурсаар уг төвшинд иржээ. Зээлийн хүү энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар дундаж нь 16,4 хувийн хүүтэй байгаа нь 12 сарын өмнөхтэй харьцуулахад 4,1 хувиар буурсан байна.
Б.БЯМБАА