Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн туслах М.Тулга энэ сарын 12-ны өдөр эмнэлэгт хэвтжээ. Түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг ар гэрийнхэн нь удаа дараа гаргаж байгаа ч мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон хэвээр байгаа юм. “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө зувчуулсан хэрэгт татагдаад байгаа түүнийг өнгөрсөн хугацаанд цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт дөрвөн удаа, Сонгдо эмнэлэгт нэг удаа хэвтүүлэн эмчлүүлжээ.
Харин энэ удаа “Тойгийн гал” компанийн “Скай” эмнэлэгт хэвтүүлээд байгаа аж. М.Тулгын ар гэрийнхний мэдээллээр нуруу нугасны хүнд өвчтэй тул гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай гэж буй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр долоо хоногийн өмнө түүнийг эргэхээр очиход тэргэнцэрт түрүүлэн гарч ирж байжээ.
С.ОТГОН