Оросын төв банк бодлогын хүүгээ 17 хувь болгов

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Оросын төв банк бодлогын хүүгээ 17 хувь болгов

ОХУ-ын төв банкнаас бодлогын хүүгээ 10.5-аас 17 хувь болгон нэмэгдүүлжээ. Энэ нь рублийн ханшийн уналтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ аж. ОХУ-ын төв банк рублийн ханш уналт, инфляцийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүгээ нэмэгдүүлжээ.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын төв банк бодлогын хүүгээ 9.5-аас 10.5 хувь болгон нэмэгдүүлсэн аж. Барууныхны хориг болон газрын тосны үнийн уналтаас үүдэлтэйгээр Оросын рубль ам.долларын эсрэг суларсаар байгаа юм. 60 рубль нэг ам.доллартай тэнцэх болсон нь энэ жилийн эхээс ханш нь 67 хувь суларсан үзүүлэлт аж. Өмнө нь ОХУ-ын төв банкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулахын тулд рубль худалдан авах арга хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй байна.

ОХУ-ын төв банк рублийг дэмжихэд он гарснаас хойш 70 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байгаа аж.

Үүний зэрэгцээ Дэлхийн банкны зүгээс ирэх 2015 онд газрын тосны үнэ сэргэхгүй бол ОХУ-ын эдийн засаг 0.7 хувиар агшихыг анхааруулсан байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн таван жилд байгаагүй доод хэмжээнд хүрч унаад байгаа юм. Газрын тосны үнэ Америкийн “West Texas Intermediate” худалдаанд нэг баррель нь 55.91 ам.доллар байгаа бол “North Sea Brent”-д 60 орчим ам.доллараар худалдаалагдаж байгаа аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж