АН-ын ҮЗХ-ны хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ-ны хурлыг хойшлууллаа

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдах байсан ч маргааш болгон хойшлууллаа. Ингэх болсон шалтгаан нь Ардчилсан намын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул аймгийн үүрүүдийн ротацийн сонгууль будилаантай болж хоёр хуваагдан өөр өөрсдийнхөөрөө ҮЗХ-ны гишүүдийг сонгоод байгаа юм. Тэдгээрээс хэн нь ҮЗХ-ны гишүүн болох нь албан ёсоор тодорхойгүй байгаа учраас эл асуудлыг цэгцлэхээр хурлын товыг хойшлуулжээ. Харин өнөөдөр Ардчилсан намын Хяналтын хороо хуралдаж эдгээр маргаантай байгаа асуудлыг нэг мөр шийдэх юм. Тэгсний дараа буюу маргааш Ардчилсан намын ҮЗХ хуралдах бөгөөд хурлаар намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн илтгэлтэй танилцаж, Засгийн газарт буй өөрсдийн сайд нарыг хэрхэн ажиллаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэлэлцэх юм. Энэ бүхнээс гадна өөр бусад асуудлыг хэлэлцэхээр АН-ын ҮЗХ
тогтжээ.

Л.ХАЛИУ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж