АНУ-н тэнгисийн цэргийн арми энэ удаа Виржиниа мужийн Виржиниагийн боомтод орших “Little Creek-Fort Story” явуулын баазад усан доогуур шумбагч хүнгүй хөлөг онгоц “GhostSwimmer”-ын туршилтыг явуулж, бичлэгийг нь олон нийтэд дэлгэсэн байна.
“GhostSwimmer” нь амьтныг дуурайлган хийсэн хүнгүй хөлөг онгоц юм. Уг хөлгийг “Silent NEMO” төслийн хүрээнд тэнгисийн цэргийн армийн удирдлагын шуурхай шинэчлэлийн хэлтэс хөгжүүлжээ. Гаднах хэлбэрийг нь гаргахдаа аварга загасыг дуурайлган хийсэн байна.
Таван пит урттай, ойролцоогоор 100 фунт жинтэй энэхүү онгоц нь усанд 10 инчээс 300 пит хүртэлх гүнд ажиллах хүчин чадалтай аж. Хөгжүүлэгчдийнх нь хэлж буйгаар уг хүнгүй онгоц яг загас шиг л сүүлээ савлан усанд шумбадаг бөгөөд хүнгүй инженерийн систем, тийрэлтэт хөдөлгүүр, хяналтын хүчин чадлын төгс хослол аж.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn