Өндөр үнэтэй мэс заслыг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Өндөр үнэтэй мэс заслыг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ

Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлдөг мөртлөө түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авдаг хүн цөөхөн. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэн, даатгуулагчдын санхүүгийн ачааллыг хөнгөлөх зорилгоор Эрүүл мэндийн мэндийн шинэ сайд 380 дугаар тушаал гарчээ. Үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр үнэтэй зарим мэс заслыг санхүүжүүлэх, тухайн тусламж, үйлчилгээнд шаардлагатай хэрэгсэл, протезын жагсаалтыг батлан, 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөхөөр шийдсэн байна.

Ингэснээр тухайн даатгуулагч өндөр өртөгтэй хагалгаа хийлгэсэн тохиолдолд мэс засалд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, протезынхоо үнийн тодорхой хувийг улсаас даатгахаар болжээ. Үүнд зориулан ирэх онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн даатгуулагч сард нэг удаа даатгалын сангаас 55000  төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол үүнийг гурав дахин нэмэгдүүлж, 165000 төгрөг болгожээ.

Тодруулбал,

1.    Зүрхний төрөлхийн болон олдмол гажиг
2.    Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал Артерийн судасны эмгэгүүд
3.    Тархи, мэдрэлийн мэс засал
4.    Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал
5.    Бөөрний мэс засал
6.    Чих, хамар, хоолойн мэс засал
7.    Гэмтэл, бэртлийн мэс засал
8.    Ерөнхий мэс засал
9.    Эрхтэн, хиймэд эрхтэн суулгуулах

Т.СҮНДЭР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж