Таван саяын үнэтэй даалинг музейд өгнө

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Таван саяын үнэтэй даалинг музейд өгнө

Монгол Төрийн Түүхийн музейн гол танхимд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн бичсэн ном болон өөрийн бэлгэнд авсан хөөрөгний даалинг Монгол Төрийн Түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлж хүлээлгэн өгөх юм. Эл үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, хатгамалч С.Одончимэг, Монгол төрийн түүхийн музейн захирал Н.Оюунтэгш  болон албаны бусад хүмүүс оролцох юм байна.  

Уг хөөрөгний даалинг Монголын нэрт уран хатгамалч С.Одончимэг ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлд 2014 оны долдугаар сарын 8-нд "Т-батаар ба сор үзмэр" үзэсгэлэнгийн нээлтийн өдөр бэлэглэсэн бөгөөд уг хөөрөгний даалин таван сая төгрөгийн үнэтэй ажээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж