Дэд сайд болохыг хүсэгчдээс анкет авчээ

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Дэд сайд болохыг хүсэгчдээс анкет авчээ

Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ томилсон ч дэд сайдуудын томилгоо хүлээлт үүсгээд байгаа. Эх сурвалжийн мэдээллээр МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж дэд сайд болох хүмүүсээ сонгох гэнэ.

Ингээд маргааш гэхэд эцсийн байдлаар дэд сайдад  долоон хүнийг  тодруулахаар ярилцжээ. Намын удирдлагын зүгээс өчигдөр орой дэд сайд болох хүсэлтэй хүмүүсээс анкет бөглүүлж авсан байна. Тэднийг ажлын туршлага, мэдлэг боловсрол, намынхаа төлөө зүтгэж ажилласан зэрэг шалгуураар сонгох аж. 

МАН-ын  гишүүдээс нэг яамны дэд сайдад 2-7 хүн өрсөлдөж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж