”Пари Сен-Жермен” (Paris Saint-Germain) клубын хөлбөмбөгчин Златан Ибрагимович (Zlatan Ibrahimovic) сардаа 30 мянган еврогоор байр түрээслэн амьдардаг гэж Le Parisien сэтгүүлээс иш татан Corriere Dello Sport мэдээлжээ.
Швед довтлогчийн түрээсийн байрны нийт талбай нь 600 метр квадрат гэнэ. Уг байр нь гурван өрөөтэй ба нэг өрөөнд нь түүний гэр бүлийнхэн амьдардаг байна. Өдгөө 33 настай Ибрагимович Парисийн клубаас жилдээ 14 сая еврогийн хөлс авдаг гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР